Quantcast
Channel: Miss.mn »Жирэмсэн үе
Viewing all 23 articles
Browse latest View live

Жирэмсэн үед хэрэглэхээс зайлсхийвэл зохих хүнсний бүтээгдэхүүнүүд

$
0
0

4a1757cee3cc91234664a21be746caec1. Бяслаг:

Ариутгаагүй сүү, бяслаг идэж болохгүй. Бяслаг худалдаж авахдаа ариутгасан сүүгээр хийгдсэнийг шалгах шаардлагатай. Учир нь жирэмсэн үед дархлал суларсан байдаг тул сүүнд агуулагддаг Listeria нян бусад хүнтэй харьцуулахад 20 дахин илүү үржих магадлалтай байдаг. Listeria нянгийн халдвар нь ураг зулбах, дутуу төрөх, амьгүй төрөх, төрөх үеийн хүндрэлд хүргэх аюултай. Иймд хөгцтэй бяслаг, ямааны сүүнээс гаралтай бяслагийг хэрэглэхээс татгалзах хэрэгтэй.

2. Өндөг:

Түүхий болон дутуу болгосон өндөг идэж болохгүй. Мөн гар аргаар зуурсан майонез болон бялууны зуурмаг идэхээс зайлсхийх хэрэгтэй. Түүхий өндгөнд агуулагдах Salmonella нян нь хоолны хордлого үүсэх эрсдэлийг ихэсгэдэг, хоолны хордлого жирэмсэн үед хүндрэлтэй явагддаг аюултай.

3. Загас, далайн гаралтай бүтээгдэхүүн:

Жирэмсэн болон хөхөөр хооллох үед загас, далайн гаралтай бүтээгдэхүүнийг болгоомжтой хэрэглэх шаардлагатай. Далайн гаралтай дун, хясаа, хавч, наймаалж болон акул, марлин гэх мэт загасанд мөнгөн усны агууламж өндөр байдаг учир ургийн тархи, мэдрэлийн системд нөлөөлөх эрсдэлтэй.

Хэтрүүлэн хэрэглэх (7 хоногт 140-170 граммаас илүүгүй: 2 ширхэг лаазалсан туна идэхэд хангалттай хэмжээний амин дэм, омега-3 авна) –ээс татгалзах хэрэгтэй.

4. Түүхий мах:

Дутуу чанасан болон түүхий мах идэж болохгүй. Бүх төрлийн махыг сайтар болгож идэх ба шүүрхий, цус шүүрсэн үед идэхээс зайлсхийх хэрэгтэй. Ялангуяа хиам, татсан махыг хэрэглэж болохгүй. Учир нь хоолны хордлого үүсгэх нян, шимэгч хорхой ихээр агуулагдаж байх эрсдэлтэй байдаг.

5. Кофе, зөөлөн ундаа:

Хийжүүлсэн ундаа болон кофений хэрэглээг хязгаарлах шаардлагатай.

Өдөрт 200 мг кофейнаас илүүгээр хэрэглэхгүй. Учир нь кофейний хэрэглээ өндөр түвшинд хүрэх үед нярай бага жинтэй төрөх, зулбах эрсдэлд хүргэдэг. Мөн хийжүүлсэн ундаа болон чихэртэй ундааг хязгаарлах шаардлагатай. Жирэмсэн үед кальцийн дутагдалд орох эрсдэл нь бусад хүнээс илүү байдаг ба энэ үед тослог багатай ариутгасан сүү болон тараг уух нь ясны сийрэгжилтээс хамгаална. Цайг давстай уухгүй, хоолны давсыг ихдүүлж хэрэглэхгүй байх хэрэгтэй. Давсыг хоногт 5 граммаас илүү хэрэглэхгүй байх хэрэгтэй. Давсны хэрэглээ их байгаа тохиолдолд ам цангах, хавагнах шинж илэрнэ.

6. Амин дэм А-ийн хэрэглээ ба элэг, элэгнийн нухаш:

Элэгэнд А амин дэм ихээр агуулагддаг тул өдөр бүр хэрэглэхээс татгалзах шаардлагатай. А амин дэмийн илүүдлээс ураг хараагүй болох, арьсны эмгэгтэй төрөх эрсдэлтэй байдаг. Ерөнхийдөө А амин дэмийг өдөр бүр биш долоо хоногт 4-5 удаа хэрэглэх нь зүйтэй.

Өдрийн хэрэгцээ:

· 19 нас болон түүнээс дээш насны жирэмсэн эмэгтэйчүүд 770 микрограмм А амин дэм ( 2565 IU олон улсын стандарт нэгж)

· 18-аас доош насны залуу жирэмсэн эмэгтэйчүүд 750 микрограмм А амин дэм

( 2500 IU олон улсын стандарт нэгж)

· 19-өөс дээш насны болон хөхүүл эмэгтэйчүүд 1300 микрограмм А амин дэм ( 4 330 IU олон улсын стандарт нэгж)

· 18-аас доош насны хөхүүл эмэгтэйчүүд 1 200 микрограмм А амин дэм

(4 000 IU олон улсын стандарт нэгж)

7. Архи, согтууруулах ундааны хэрэглээ:

Жирэмсэн болон жирэмсэн болохоор төлөвлөж байгаа тохиолдолд архи, шар айраг болон дарс, согтууруулах ундааг хэрэглэхээс зайлсхийх шаардлагатай. Учир нь архи болон согтууруулах ундааг жирэмсний хугацаанд хэрэглэсэн тохиолдолд ургийн гаж хөгжил, архины хамааралтай хүүхэд төрөх, ой тогтоолт, оюун ухаан муутай хүүхэд төрөх, эхний 3 сард хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд зулбах, амьгүй төрөх өндөр эрсдэлтэй.


Жирэмсэн үеийн эрхтэн тогтолцоонд гарах өөрчлөлт

$
0
0
o-ZOFRAN-PREGNANCY-facebook1.Үтрээний шүүрэл нэмэгдэх 
Эмэгтэйчүүд жирэмсэн болоход үтрээний шүүрэл нэмэгддэг гэдгийг төсөөлөөгүй байдаг. Та жирэмсэн болохоосоо өмнө үтрээнээс цайвар өнгийн үнэргүй эсвэл бага зэрэг үнэртэй шүүрэл хааяа гарч байгааг анзаарсан байх. Жирэмсэн үед эстроген дааврын хэмжээ ихэссэнтэй холбоотойгоор үтрээний цусан хамгамж нэмэгддэг. Үүний улмаас үтрээнээс гарах шүүрлийн хэмжээ илүү их болдог байна.
2. Гэдэс дүүрэх 
Хэрэв танд хэхрүүлэх, гэдэс дүүрч, хуржигнах зэрэг шинж тэмдэг илэрвэл санаа зовох хэрэггүй.
Энэ шинж яагаад илэрдэг вэ? Жирэмсэн үед прогестрон дааврын хэмжээ ихэсдэг бөгөөд энэ нь гөлгөр булчинг сулруулах үйлчлэл үзүүлдэг. Үүний улмаас ходоод гэдэсний замын гөлгөр булчин суларч, хоол боловсоруулах явц удааширч хий хуралдах явдал ажиглагддаг байна.
3.Буйлнаас цус гарах
Жирэмсэн үед буйл хөөж, эмзэглэл ихтэй болдог бөгөөд шүд угаах үед цус гарч болно. Энэ нь мөн прогестрон дааврын түвшин ихэссэний улмаас амны хөндий, буйлны цусан хангамж нэмэгдэж үрэвсэл амархан үүсэх нөхцөл бүрддэгтэй холбоотой. Үүний улмаас жирэмсэн эмэгтэйчүүдийн бараг тал хувьд нь жирэмсэн үеийн буйлны үрэвсэл үүсдэг.
4.Өтгөн хаталт
Өтгөн хаталт жирэмсний хугацаанд түгээмэл тохиолддог. Энэ нь мөн дээр дурьдсанчлан прогестрон дааврын нөлөөгөөр хоол боловсоруулах замын гөлгөр булчин суларч, хөдөлгөөн удааширсантай холбоотой. Мөн жирэмсний сүүлийн саруудад умайн хэмжээ томорч, шулуун гэдсэнд даралт учруулдаг нь давхар нөлөө үзүүлдэг байна.
5.Шүлсний ялгарал нэмэгдэх
Дээрх дааврын нөлөөгөөр үүсдэг бас нэгэн таагүй мэдрэмж нь шүлсний ялгарал хэвийн үеийнхээс эрс ихэсдэг явдал юм. Ялангуяа дотор муухайрах үед илүү тод илэрдэг. Эмэгтэйчүүдийн цөөн хэсэгт шүлс хэт их ялгарснаас болж шүлсээ хаяхаас өөр аргагүй байдал үүсдэг.
6.Геморрой 
Геморрой гэдэг нь шулуун гэдэс орчмын венийн судасны өргөсөл бөгөөд зарим үед хавдаж, ил гарч ирдэг. Энэ нь загатналт, хүчтэй өвдөлт үүсгэхээс гадна зарим үед шулуун гэдэсний цус алдалт үүсгэдэг байна.
Жирэмсэн болохоос өмнө энэ шинж тэмдэг илрэх хандлагатай байсан эмэгтэйчүүдэд жирэмсний эхний үед геморрой үүсэх нь элбэг. Харин жирэмсний хожуу хугацаанд хэвлийн дотоод даралт нэмэгдэх, өтгөн хаталт үүсэх, доод хөндийн венийн судас дарагдах зэрэг шалтгаануудын улмаас геморрой үүсэх эрсдэл өндөр болдог.
7.Арьс загатнах
Энэ нь жирэмсэн үед нэлээд элбэг тохиолддог. Ялангуяа жирэмсний хугацаанд хэвлий болон хөх томрох үед арьсны суналт үүсдэгтэй холбоотойгоор илэрдэг. Мөн та жирэмсэн болохоос өмнө хуурай арьстай, хүнсний харшил, экзем зэрэг асуудалтай байсан бол илүү тод илрэх магадлалтай.
8.Хамраас цус гарах
Жирэмсэн эмэгтэйчүүдийн хамрын салст хөөж, цусан хамгамж ихэсдэг нь хамар битүүрэх улмаар хамраас цус амархан гарах үндсэн шалтгаан болдог
 9.Мөчдийн хавагналт
Жирэмсний хугацаанд биед агуулагдах усны хэмжээ нэмэгддэг тул шилбэ, шагай орчмоор бага зэрэг хаван үүсэх нь хэвийн үзэгдэл юм. Мөн цусанд агуулагдах уургийн хэмжээ, бусад дүрст элемэнтүүд болон сийвэнгийн харьцаанд өөрчлөлт орсноос болж зарим шингэн эд рүү шилждэг. Гэвч хэт их хавагнах нь жирэмсний хүндрэлийн дохио болдог.
10.Мөөгөнцөртөх
Эмэгтэй хүний үтрээнд тодорхой хэмжээний мөөгөнцөр байдаг. Эдгээр мөөгөнцөрүүд хэт ихсэж, бусад бичил организмуудаас их хэмжээтэй болвол асуудал үүсгэдэг. Харин жирэмсний хугацаанд эстроген дааврын хэмжээ ихэссэнээс болж мөөгөнцөр амархан өсөх нөхцөл бүрддэг байна.

Жирэмсэн үед секс хийж болох уу? Ямар нэгэн муу нөлөө бий юу?

$
0
0

10-things-dads-to-be-need-to-know-sex-during-pregnancy-01-722x406Гэр бүлийн хосууд жирэмсэн үед ямар байрлалаар хийж болох, ямар байрлалаар татгалзах ёстойг мэдэх хэрэгтэй. Доор дурьдсан тохиолдлуудад уламжлалт буюу эр бэлэг эрхтэн үтрээнд орох хурьцлаас аль болох татгалзсан нь дээр:

-Хэрэв өмнө нь жирэмслэлтийн үед үр зулбасан, эсвэл зулбах аюул учирч байсан бол эхний гурван сар болохгүй. Мөн одоогийн энэ жирэмслэлтийн үед зулбах аюул тулгарвал бас хориотой.

-Хэрэв жирэмсэн эх өмнө нь хугацаанаасаа өмнө төрсөн бол, эсвэл одоо эрт төрөх магадлалтай бол жирэмсний сүүлийн 8-12 долоо хоногт болохгүй.

-Үр хөврөлийн хөгжилд ямар нэг гажуудал илэрсэн, эсвэл буруу байрласан, үтрээнээс цус гарч байгаа бол татгалзах хэрэгтэй.

-Хэрэв эхэс хэт доор байрласан бол хурьцлын үед эхэс хугацаанаас өмнө гадагшилж цус алдах аюултай санах хэрэгтэй.

-Түүнээс гадна амраг хосууд жирэмсний хамгийн аюултай үеүүдийг мэдэж байх ёстой. Энэ эдгээр нь 7-9, 11-12, 15-17, 20-21 долоо хоног юм. Энэ үед жирэмслэлт хэвийн явагдаж байсан ч уламжлалт ёсоор хурьцал хийж болохгүй.

-Жирэмсэн үед хурьцахдаа байрлалаа зөв сонгож сураарай. Эрэгтэй нь дээрээ байрлал эхний үед гайгүй, яваандаа гэдэс дарах аюултай учраас больсон нь дээр. Жирэмсэн үед хамгийн аюулгүй байрлал бол эмэгтэй хажуу талаараа (зүүн бол бүр сайн), эрэгтэй нь мөн хажуугаараа хэвтэж, араас хийх. Жирэмсний хожуу үед эрхтнийг гүн оруулах хэрэггүй.

Жирэмсэн үед хурьцал хийхдээ ухаалгаар харилцан биеэ авч явах хэрэгтэй. Эцэг болох хүн эхнэртээ түүний биеийн хэлбэр, гадна төрх, зан ааш хүртэл өөрчлөгдсөн ч хайрласан, хүссэн хэвээрээ гэдгийг харуулах хэрэгтэй. Энэ үед эмэгтэй хүн өөрт нь хайртай гэдэг баталгааг улам их хүсч байдаг. Эр нөхөр нь байнга түүнд магтаалын үг хэлж, жирэмслэлт харин ч шинэ гоо үзэсгэлэнг өгч, таалагдаж байна гэж давтаж байгаарай.

Энэ үед эр нөхөр нь ч өөрийгөө бэлгийн харьцаанаас гадуур гэж мэдэрч болохгүй, идэвх санаачлагатай байх ёстой.

Жирэмсэн үеийн зөв хооллолт

$
0
0

30898_66708_Article_POV_image_sourcing_Eating_healthy-during_pregnancy_T5heroХүүхэд олдсон цагаас л эхлэн та зөв хооллож сурах хэрэгтэй. Зөв хооллох гэдэг таныг тусгай хоол хэрэглэ гэж шахаж байгаа хэрэг биш.

Харин зөв хүнс худалдан авч, зөв боловсруулж эрүүл хоол бэлтгэнэ гэсэн үг юм. Зөв хоол нь олон төрлийн амин дэм агуулсан тэжээллэг байх ёстой. Таны хооллолтын байдлаас хүүхдийн өсөлт хөгжил шууд хамаарна. Хэвлий дэх хүүхдийн өсөлт томрохын хирээр эхийн бие махбод адилхан жин нэмдэг.

Жирэмсэн үед дунджаар 10-12 кг нэмнэ
Дамаан 24-32 долоо хоногтойд хамгийн эрчимтэй жин нэмнэ. Залуу эхчүүд таргалж байна гээд идэх юмаа хорин хоол сойх гэдэг энэ нь танд хялбар байж болох ч танаас шим тэжээл авч томорч байгаа хүүхдэд тань маш муугаар нөлөөлдөг байна. Таны таргалж байгаа шалтгаан нь хооллосноос огт биш харин томорсон умай, өдөр хонгоор өсөж байгаа хүүхэд, ураг орчмын шингэн эзэлдэг.

Is-It-Safe-To-Eat-Liver-During-Pregnancy

Мөн цусны эс үйлдвэрлэлт, хэмжээ ихсэнэ. Хөхний сүүг боловсруулахын тулд өөх тосны хуримтлал төрсний дараа хөхний сүү ялгарахад зарцуулагдаж аажмаар багасна. Хэт их жин нэмэлт нь төрөх явцыг хүндрүүлдэг.

Иймээс хүндрэлгүй мөн эрүүл хүүхэд төрүүлэхийн тулд зайлшгүй зөв баланстай төрөл бүрийн хоол чухал хэрэгтэй. Хоол тэжээлийн дутагдалтай байдал нь хүүхдийн тархины хөгжилт, боловсролтонд маш муу нөлөөтэй. Дутуу дулимаг хооллосноос хүүхдийн оюун ухааны хөгжил саатах, улмаар бүр хомсдолтой ч төрж болзошгүй. Мөн хүүхэд жин дутуу төрөх, зулбах, амьдрах чадваргүй төрөх, бие махбодын болоод сэтгэцийн эмгэг гаж хөгжилтэй төрөх тохиолдол гардаг байна. Энэ нь тураалтай жин багатай эхчүүдэд тохиолдол гардаг.

pregnant-woman-eating-fruit

Жирэмсэн үеийн зарим буруу ташаа ойлголт

$
0
0

incinta1.Жирэмсэн байхдаа тамхи татах нь эхийн эрүүл мэндэд муу болохоос хэвлий дэх хүүхдэд огт нөлөөгүй.  Худал. Жирэмсэн эх тамхи татах нь хүүхдийг бага жинтэй, дутуу, эрхтэн тогтолцооны согогтой төрөх гол шалтгаан болдог.

2.Жирэмсэн эхийн сэтгэл санааны тогтворгүй байдал нь хүүхдийн сэтгэцийн байдалд муугаар нөлөөлнө. Үнэн. Жирэмсэн эх ямар нэгэн зүйлд санаа зовних, сэтгэл догдлох зэргээр стресст ороход түүний тархи, зүрх, булчинд цусан хангамж ихэсдэг. Ингэснээр эхийн умайд очих цус багасч ураг хүчилтөрөгч, тэжээлэг бодисоор дутагдаж өсөлт хөгжилт нь саатах бөгөөд стрессийн үеэр их хэмжээгээр ялгарсан даавар хүүхдэд муугаар нөлөөлнө.

3.Бэлгийн замын халдварт өвчин үргүйдэлд хүргэнэ.  Үнэн. Энэ нь эмэгтэй хүний умай, гуурсан хоолой, өндгөвчийг үрэвсүүлж шархлуулах агаад улмаар наалдаж эдгэнэ. Үүнээс болж бэлгийн эс гуурсан хоолойгоор дамжих боломжгүй болно. Уг өвчнөөр өвдсөн таван эмэгтэй тутмын нэг нь үргүй болдог байна.
endometriosis and pregnancy
4.Умайн гуурсан хоолойд үр тогтож жирэмслэх нь бага аарцгийн үрэвслээс үүдэлтэй.  Үнэн. Хэрвээ гуурсан хоолой шархалсан ч бөглөрөөгүй байвал эр бэлгийн эс гуурсан хоолойд орж өндгөн эстэй нэгдэж болно. Харин үр тогтсон өндгөн эс умайд ирж бэхлэгдэх ёстой атал үр дамжуулах хоолой үрэвслийн улмаас нарийсч мушгиран бөглөрсний улмаас өндгөвч, үр дамжуулах хоолойд бэхлэгдэнэ.

5.Бэлгийн замын олонхи өвчин төрөөгүй хүүхдэд муу нөлөө үзүүлэхгүй.  Худал. Мөөгөнцөр нь нярай хүүхдийн төрөлхийн нүдний үрэвсэл, хатгаа өвчинг үүсгэх ба төрөнгүүт эндэж болзошгүй. Төрөлхийн тэмбүүтэй хүүхэд зүрхний гажиг, ясны хэлбэр дүрс алдагдах, бусад эрхтэн тогтолцооны өвчинтэй төрнө. Ер нь БЗХӨ-өөс сэргийлснээр эмэгтэй та ирээдүйд төрөх бяцхан үрээ хамгаалж байна гэсэн үг.

6.Хэд хэдэн төрлийн согтууруулах ундааг нэг мөсөн нэг удаа хэтрүүлэн хэрэглэснээс байнга бага хэмжээгээр нэг төрлийнхийг ууж байх нь аюул багатай.  Худал. Жирэмсэн байх хугацаандаа ямар нэг архины төрлийн зүйл хэрэглэхийг эрс хориглодог. Нэг хоёр хундага ч хүүхдийг дутуу, жин багатай төрөхөд хүргэж болно гэж эрдэмтэд үздэг. Их хэмжээний спиртлэг ундаа нь сэтгэц оюун ухааны болон бие эрхтний ноцтой гажигийг үүсгэдэг байна.

7.Хэрвээ жирэмсэн эх хар тамхи мансууруулах бодис хэрэглэвэл эхэс хорт бодисыг шүүж, ургийг түүнээс хамгаалдаг.  Худал. Эхийн биед орж байгаа болгон хүйн судсаар дамжин урагт очиж байдаг. Эхэс нь ургийг гаднын халдвар, хорт бүтээгдэхүүнээс хамгаалж байдаг ч  цусаар очих эм, хорт бодисоос хамгаалж чаддаггүй. Хар тамхи, зарим эмийн бодис ялангуяа өвдөлт намдаах бүлгийн эм, антибиотикууд нь хүүхдийг наад зах нь дутуу төрөхөд цаашилбал сэтгэц бие махбодийн гажиг хөгжилтэй болоход хүргэнэ.

8. Цай, кофе, шоколад, хийтэй чихэрлэг ундаа нь бүрэлдэж буй хүүхдэд хортой нөлөөтэй.  Үнэн. Судалгаагаар кофейн бодис нь төрөлтийн эмгэгийг үүсгэдэг болох нь тогтоогджээ. Тиймээс жирэмсэн байх үедээ дээрх зүйлсийг бага хэмжээгээр хэрэглэх, эсвэл бүр мөсөн хэрэглэхгүй байх нь зүйтэй. Нэмж хэлэхэд чихэр, ундаа хэрэглэснээр хэрэгцээтэй хоол хүнсээ идэхийн оронд хэрэгцээ багатай хүнсэнд хоосон цадаж улмаар эх хүүхдийн эрүүл мэндэд муугаар нөлөөлнө.
Pregnant belly
9.Хэрвээ эцэг нь хүүхдийнхээ хүйсэнд сэтгэл дундуур байх аваас өөрөө өөрийгөө л буруутгах хэрэгтэй. Үнэн. Хүүхдийн хүйс нь эцгийн эр бэлгийн эсээс хамааралтайг удамшил зүйчид тогтоосон байна. Харин эх үүнд яаж ч нөлөөлж чадахгүй.

10.Хэрвээ бүтэн гарсан сарыг удаан ажиглавал ихэр хүүхэдтэй болно. Худал. Ихэр хүүхэд бүрэлдэх хоёрхон зам бий. Нэгдүгээрт, өндгөвч хоёр өндгөн эсийг нэгэн зэрэг боловсруулж тэдгээр нь үр тогтоно. Хоёрдугаарт, үр тогтсон өндгөн эс адил тэнцүү хоёр хэсэгт хуваагдсанаар бүрэлдэх ажээ.

11.Жирэмсэн үед бэлгийн харилцаанд орох нь бүрэлдэж буй урагт хортой нөлөө үзүүлнэ. Худал. Хэрвээ эхэд ямар нэг байдлаар эвгүй биш бол бэлгийн харилцаанд орох нь хэвийн зүйл. Аль болох өөрсдөдөө тохиромжтой байрлалыг сонгох нь зөв.

12.Жирэмсэн үед хүүхдийн өсөлт хөгжилтөд эцэг хүнд ямар ч нөлөө байдаггүй. Худал. Эцэг хүн хэд хэдэн замаар хүүхдийн өсөлт хөгжилтөд нөлөөлж чадна. Нэгдүгээрт, эхнэр болон хүүхдээ бэлгийн замын халдварт өвчнөөс хамгаалах. Хоёрдугаарт, эхнэртээ тэжээллэг чанартай хүнсийг бэлдэж өгөх, арх тамхи, хорт зүйлсээс зайлсхийх. Гуравдугаарт, эхийн сэтгэл санааг дэмжих, урам зориг өгөх, тайван амгалан байлгах. Дөрөвдүгээрт, хүүхдээ төрөх бэлтгэл хийхэд нь эхнэртээ туслах.

13.ДОХ-ын халдвар авсан эхчүүдийн 1/3 нь халдвартай хүүхэд төрүүлнэ.  Үнэн. Шинжилгээгээр, халдвартай эхээс төрсөн хүүхдүүдийн 30 хувь нь ДОХ-ын халдвар авсан байдаг. Ийм хүүхдүүд уг өвчний улмаас эсвэл хүндрэлээр нь энддэг.

14.Эрүүл саруул хүүхэд төрөх эсэх нь жирэмсэн үедээ эх хэр зэрэг хооллож байснаас ихээхэн хамааралтай.  Үнэн. Ер нь жирэмсэн байх хугацаандаа тогтмол тэжээллэг хоол унд хэрэглэж байсан эхчүүд аливаа зовуурь хэлэх нь бага байдаг. Тэгээд ч хүүхдүүд нь эрүүл төрдөг. Харин тааруу хангалтгүй хооллож байсан эхчүүд жин бага, төрөхийн гэмтэлтэй, дутуу тээсэн хүүхэд төрүүлнэ. Эхийн хүнсэнд аминдэм, кальци, фосфор, уураг, илчлэг өндөр байх нь ургийн өсөлт хөгжилт ясны тогтолцоонд асар их үүрэгтэй.

Жирэмсэн үед биеийн жин хэдээр нэмэгдэх ёстой вэ?

$
0
0

11168125_883339058402376_576410753320007955_nХэдийгээр эмэгтэй хүн бүрийн жирэмслэлт харилцан адилгүй явагддаг боловч энэхүү мэдээлэл танд биеийн жингийн нэмэгдэл хэвийн байгаа эсэхийг мэдэхэд туслах болно.

Хэрэв та дундаж хэмжээний өндөр болон жинтэй бол хэвийн жирэмсний 40 долоо хоногийн явцад таны биеийн жин 10-15 килограмаар нэмэгдэх ёстой. Та хүснэгтээс жирэмсний хугацаанд биеийн жин хэрхэн хугацаа нь ахих тусам улам хурдтай нэмэгддэгийг тодорхой хараарай. Жирэмсний эхний гурван сарын хугацаанд биеийн жин маш багаар нэмэгддэг (0,7- 1 килограмаар). Харин жирэмсний хоёр дах гурван сарын үеэс эхлэн биеийн жин илэрхий нэмэгдэж эхлэх болно. Хэрэв хоёр ихэр жирэмсэн бол биеийн жин жирэмсний хугцаанд 16-18 килограмаар нэмэгддэг.
pregnant15
Жингийн нэмэгдэл юунаас бий болдог вэ?
Биеийн жингийн нэмэгдэл үндсэн хоёр хэсгээс бүрддэг. Үүнд:
-Таны хүүхэд, ихэс, ураг орчмын шингэний жин
-Жирэмсний явцад үүсэх таны өөрийн жингийн нэмэгдэл. Энэ ойлголтонд умай, хөхний хэмжээ томорсонтой холбоотой жин нэмэгдэхээс гадна цусны эзлэхүүн ихсэх, биед ус хуримтлагдах, өөхөнд эдийн хэмжээ ихэссэн зэрэгтэй холбоотой үүсэх жингийн нэмэгдэл хамаарагдана.



Эдгээрийг нарийвчлан харуулвал:

Хүүхэд 3-4 кг
Ихэс 0,7 кг
Ураг орчмын шингэн 1 кг
Эхийн өөхөн эд 2,5-3 кг
Цусны эзлэхүүний нэмэгдэл 1,5 кг
Биед хуримтлагдах ус 2,5 кг
Хөх 0,5 кг
Умай 1 кг
pregnant_weight
Илүүдэл өөх

Эдгээр жингийн нэмэгдэл бүгд жирэмсний хэвийн явцад хэрэгтэй зүйлсд зориулагдсан байдаг. Хэдийгээр жирэмсэн эмэгтэйд хуримтлагдах өөхөн эдийн хэмжээ ямар өөх тос болон нүүрс усийг хэдий хэмжээгээр хэрэглэснээс хамаардаг боловч хэвийн үед  тодорхой хэмжээгээр нэмэгдэх ёстой гэж үздэг. Жирэмсний хугацаанд өөхөн эдийн хэмжээ 3 кг орчмоор нэмэгддэг. Үүний 90 хувь орчим нь  жирэмсний эхний 30 долоо хоногт хуримтлагддаг бөгөөд эдгээр өөхөн эдийн ихэнх хэсэг нь  төрсний дараа хөхний сүү үүсэлтэнд зарцуулагддаг. Хэрэв өөхөн эд хэт их хэмжээгээр хуримтлагдвал сүү үүсэлтэнд зарцуулагдсан ч зарим хэсэг нь хэвээрээ хадгалагдан үлддэг байна. Иймд та жирэмсэн үедээ хоол хүнсээ тохируулан хэрэглэж илүүдэл жинтэй болохгүй байх тал дээр анхаарал хандуулаарай.

Жирэмсэн үед тохиолддог эмгэгүүд

$
0
0

57tgrp2gjn8as1lrv84j3hcmk5Өтгөн хатах
Жирэмсэний эрт үеэс эхлэн бие махбодид үүссэн дааврын хямралын улмаас өтгөн хатаж болно. Түүнчлэн цагаан гурилаар хийсэн талх, гурилан бүтээгдэхүүн байнга хэрэглэх, хөдөлгөөн багатай байх нь өтгөн хатах шалтгаан болдог. Энэ үед шингэн юм сайн ууж, хүнсний зүйлдээ талх, жимс, ногооны төрлийг голчлон хэрэглэх хэрэгтэй.  Хэрвээ цөс чулуужих өвчингүй бол хоолны халбагаар нэг удаа наранцэцэгийн тос уух хэрэгтэй. Хоёр ширхэг алим угааж хальстай нь өлөн элгэн дээрээ идвэл сайн.

Наранцэцгийн тос, давстай юмуу цэвэр буцалсан усаар клизм тавих нь үр дүнтэй. Гэхдээ шамбарамтай бол болгоомжтой хандаарай. Хэвлийн төрөл бүрийн дасгалууд ялангуяа дугуй унах гэж нэрлэгддэг дасгалыг хийснээр гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулан өтгөн хатахгүй болдог.

Нойргүйдэл
Жирэмсэн эмэгтэйн биеийн ерөнхий бодисын солилцоо идэвхжсэнтэй холбоотой нойргүйдэл илэрнэ. Жирэмсэн эмэгтэй хангалттай нойр авах нь зайлшгүй чухал. Нойргүйдлээс сэргийлэхийн тулд:
-Ургамлын гаралтай цай, сүү, зөгийн балтай цай уух
-Унтахаас өмнө халуун бүлээн устай ванн-д орох
-Унтахаас өмнө цэвэр агаараар амьсгалах
47a3ae05546863c2big
Даралт ихсэх
Цусны даралт дунджаар 90/60-120/80-ын хооронд хэлбэлздэг. Үүнээс ихсэх эсвэл буурах нь эмгэг юм. Иймээс жирэмслэхээс өмнө даралт тань хэвийн бус байгаа бол эмчлүүлэх хэрэгтэй. Зүрх судас, бөөрний өвчин, дотоод шүүрлийн булчирхайн эмгэгээс болж даралт ихэсдэг. Мөн сэтгэл санааны тавгүй байдалд орох, нойргүй болох, ядрах зэрэг нь цусны даралт ихсэхэд нөлөөлнө.

Шөрмөс татах
Шөрмөс татах эмгэг нь жирэмсэний үед цөөнгүй тохиолдоно. Шалтгаан нь тодорхойгүй боловч цусанд кальцийн хэмжээ багассанаас үүсдэг гэсэн таамаглал байдаг. Гол төлөв шөнийн цагаар хөл, тавхайн шөрмөс татна. Шөрмөс таталтыг тавиулахын тулд шөрмөс татсан хэсэгт иллэг хийнэ. Гараараа тавхайг дээш нь гэдийлгэхэд тавхайн шөрмөсний таталт тавигдана. Мөн кальцаар баялаг сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглээрэй.

Зүрхний өвчин
Зүрхний өвчтэй эмэгтэйчүүд жирэмсэлж болохгүй гэж үздэг байсан үзэл бодол сүүлийн үед өөрчлөгдөөд байна. Гэхдээ зүрхний маш хүнд гажиг, хүнд өвчин амь насанд аюул учруулж болох тул холбогдох мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай.

Жирэмсэн үеийн төмрийн дутагдал

$
0
0

pregnant-mothersЖирэмсний үед төмрийн дутагдлаас үүдэлтэй цус багадалтаас болж хугацаанаасаа өмнө дутуу төрөх, бага жинтэй жижигхэн хүүхэд төрүүлэх зэргийн асуудлууд үүсдэг. Төмөр бол эхийн болон хэвлий дэх ургийн хамгийн үндсэн хэрэгцээний нэг байдаг.

-  Мах иддэггүй эсвэл цагаан хоолтон жирэмсэн эхчүүд хоол хүнсээрээ дамжуулан авсан төмрийнхөө шимэгдэлтийг сайжруулахын тулд С аминдэмээр баялаг хоол хүнсийг нэмэлтээр хэрэглэх ёстой байдаг.

- Жирэмсэн эмэгтэй жирэмсний туршид хэдий сайн хоол хүнсэндээ анхаардаг ч гэлээ, төмрийн хэрэгцээгээ зөвхөн хоол хүнсээр хангалттай хэмжээнд авч чаддаггүй. Иймээс бүх жирэмсэн эхчүүдэд төмрийн бэлдмэл эм заавал уухыг зөвлөдөг.

- Төмрийн дутагдалд орсон жирэмсэн эхчүүдэд ядрах, анхаарал төвлөрөлт сулрах, арьс нүүр хувхайрах, царай алдах, үс унах гэх мэтийн өөрчлөлтүүд илэрдэг.

-  Жирэмсний үеийн төмрийн дутагдлаас болж жирэмсэн эх хугацаанаасаа өмнө дутуу төрөх, бага жинтэй хүүхэд төрүүлэх зэргийн эрсдэл байдаг.

1382466229000-BPA-pregnancy

- Цус багадалттай жирэмсэн эхчүүдээс төрсөн хүүхэд бусад хүүхдүүдтэй харьцуулахад илүү өвчлөмтгий байдаг.

- Төмрөөр хамгийн баялаг хоол хүнсэнд өөхгүй мах, туна загас, элэг ордог.

-  Жирэмсний үед шаардлагатай төмрийн хэрэгцээгээ нөхөхийн тулд өдөрт 30 мг төмрийн бэлдмэлийг уух ёстой.

Төмрийн хэрэгцээгээ хангахад анхаарах зүйлс:

Төмрийн бэлдмэл ууж буй жирэмсэн эхчүүдэд олон зовиур илэрдэг. Эдгээр зовиурууд нь бөөлжих, ходоод өвдөх, ходоодны дээд хэсэгт байнгын өвдөлт илрэх юм. Өдөрт ууж буй төмрийн хэмжээ ихсэх тусам энэ зовиурууд улам бүр нэмэгддэг. Төмөр нь өтгөн хатааж, бөөлжүүлдэг учраас аль болох хоолтой хамт төмрийн бэлдмэлээ ууж байвал уг зовиуруудыг багасгахад тус болно.


Жирэмсэн үедээ та дараах бүтээгдэхүүнүүдээс аль болох татгалзах хэрэгтэй

$
0
0

Бяслаг. Та жирэмсэн бол бяслагнаас аль болох татгалзаарай. Цагаан идээ эрүүл мэндэд сайн гээд бяслагийг идэх тохиолдол байдаг. Гэвч уг бүтээгдэхүүнийг сүүгээр хийдэг ба бяслаг шахах процесс нь сүүг урвалд оруулснаар бие давхар эмэгтэйн биед сөрөг үр нөлөө үзүүлэх магадлал өндөр аж. Түүнчлэн ариутгаагүй сүүгээр шахсан бяслаг нь урагт хүнсээр дамжих элдэв нянг дамжуулдаг гэнэ.

Загас, далайн гаралтай хүнс. Далайн гаралтай хүнс, загасны махнаас татгалзах хэрэгтэй. Загасны мах нь хүний биед нэн хэрэгтэй эрдэс, омега хүчил агуулдаг. Мөн загасны мах нь тодорхой хэмжээний мөнгөн ус агуулдаг бөгөөд уг мөнгөн усны хэмжээ жирийн хүнд хор хөнөөлгүй харин ч эрүүл мэндэд нь сайн боловч бяцхан ургийн хувьд уг хэмжээ хэт ихдэх ба ургийн мэдрэлийн системд нөлөөлөх хор хөнөөлтэй юм байна. Тиймээс загас, далайн гаралтай бүтээгдэхүүнээс татгалзаарай.

Кофе. Кофе их хэмжээгээр уух хориртой. Нэг аяга кофе ойролцоогоор 95-105мл кофейн агуулдаг. Өдөрт 200мл буюу түүнээс дээс кофейны агууламжтай кофе хэрэглэхэд таны хүүхдийн зурх судасны үйл ажиллагааг доголдуулдаг.

Боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн. Жирэмслэлтийн хугацаанд хамгийн хориотой хүнс бол боловсруулсан махан бүтээгдэхүүн юм. Үүнд утсан шарсан бүх төрлийн хиам, зайдас, даршилсан мах, махан бүтээгдэхүүн орно. Махыг боловсруулж удаан хугацаанд тэр байдлыг нь хадгалахын тулд химийн бодисыг бага хэмжээгээр ашигладаг байна. Жирэмсэн үед эдгээр махан бүтээгдэхүүнийг байнга хэрэлэсэн бол ургийн гаж өсөлт, зулбалт тэр байтугай амьгүй төрөх магадлал өндөр гэнэ. Тиймээс эдгээр хүнснээс бүр мөсөн татгалзаарай.

Элэг. Элэгийг жирэмсэн үедээ идэхээс зайлсхийх хэрэгтэй. Ямар ч малын элэг болон элэгний нухаш, зайдаснаас татгалзаарай. Учир нь элэг маш их хэмжээний А витамин агуулдаг. Бүр дэндүү их шүү. Тиймээс урагт ялангуяа жирэмсний эхний хэдэн сар элгэн бүтээгдэхүүн идэхээс татгалзаарай. А витамины хэт их илүүдэл нь ургийн гаж өсөлтийг бий болгодог гэнэ.

Түүхий сүү. Түүнчлэн жирэмсэн үед эмэгтэй хүний бие организм хэт мэдрэг, эмзэг болдог тул ариутгаагүй сүү хэрэглэх хориотой. Хонь, ямаа, үхэр гээд ямар ч малын сүүг түүхийгээр нь ариутгаагүй байдалтай хэрэглэхийг хатуу хориглох хэрэгтэй. Учир нь ариутгаагүй сүү, сүүн бүтээгдэхүүнээр элдэв өвчний халдвар дамжих нь элбэг бөгөөд жирэмсэн эмэгтэй уг халдварыг амархан тээдэг байна.

Түүхий өндөг. Өндгийг түүхийгээр нь эсвэл хагас түүхий маягаар шарж идэх нь эрүүл мэндэд муу. Түүхий өндөгт агуулагдах эрдэс бодис нь жирэмсэн эхэд хордлого өгөх эсвэл жирэмсний хордлогыг нь даамжруулах аюултай аж. Улмаар эхийн хэвлий дэх ургийн усны бүтцийг өөрчилж усгүйжүүлэх хор хөнөөлтэй аж.

Жирэмсэн үедээ алим сайн ид!

$
0
0

1213-22042015-1429685542-1114968266Жирэмсний үеэр алим, загас их идвэл төрөх хүүхдэд харшил, багтраа тусах эрсдэл багасдаг гэж Швейцарь, Данийн эрдэмтэд баталжээ. Судлаачид 1200 хүүхдийг эхийн хэвлийд байхаас нь таван нас хүртэл нь ажиглалт хийсэн байна. Мөн ирээдүйн эхээс 32 долоо хоногтой жирэмсэн байх үед нь ямар бүтээгдэхүүн голчлон хэрэглэж байсан талаар санал асуулга явуулжээ.

Ажиглалт хийсэн хүүхдүүдийг таван нас хүртэл ээжүүд нь харшилтай боллоо, амьсгал нь давхцаад байна гэж эмнэлэгт хандсаар байжээ. Ингээд эмч нар хүүхдүүдийн цусанд шинжилгээ хийж, уушгийг нь үзсэний эцэст ээжийг нь жирэмсэн байх үедээ юу иддэг байсныг нь эргүүлэн харжээ. Гэтэл алим, загас их хэрэглэдэг байсан ээжийн хүүхдүүд харшил, багтраа, экзем тусах нь харьцангуй бага байсан гэнэ.

Жирэмсэн үед өндөр өсгийтэй гутал өмсөж болох уу?

$
0
0

esidw20tЖирэмсэн хүн өндөр өсгийтэй гутал өмсөж болох боловч энэ нь тийм ч тохиромжтой зүйл биш гэдгийг эмч нар хэлж байна. Жирэмсэний хугацаа ахихийн хирээр ургийн жин томорч, тухайн хүний хүндийн төв өөрчлөгддөг учир өндөр өсгийтэй гуталтай явахад бэрхшээлтэй болж ирдэг. Жирэмсэний эхний гурван сарын хугацаанд хүндийн төв өөрчлөгдөггүй ч өндөр өсгийтэй гутал өмсөх нь илүү их доргилт өгөх хандлагатай байдаг тул умайн булчингийн тонусыг ихэсгэх сөрөг нөлөөтэй гэж байна. Эмч нар ихэвчлэн жирэмсэний 25 долоо хоногтойгоос намхан ултай гутал өмсөхийг зөвлөж байна. Энэ нь ялангуяа нурууны өвдөлт илэрсэн эмэгтэйчүүдэд илүү ач холбогдолтой гэнэ. Жирэмсэний сүүлийн хагасд хүндийн төв өөрчлөгдсөний улмаас унах, бэртэх эрсдэл нэмэгдэг тул анхаарал болгоомжтой байж, өөрийн болон бяцхан үрийнхээ эрүүл мэндийг хамгаалаарай.

Жирэмсэн үед тамхи татах нь ямар аюултай вэ?

$
0
0

187424-23062016-1466646250-1764298371-smokeЭх, эцгийн нас, эхийн жирэмсэн үеийн эрүүл мэндийн байдал, ажлын нөхцөл, хорт зуршил, хооллолт, дэглэм, төрөлтийн явц, ахуйн байдлаас хүүхдийн өсөлт, бойжилт шууд хамаардаг байна. Тухайлбал, ээж нь тамхи татдаг бол хүүхэд жин багатай, дутуу төрөх, тагнай сэтэрхий, мэдрэлийн эрхтэний гажигтай төрөх магадлал ихэсдэг аж.

Мөн жирэмсний хордлоготой, дотор эрхтэний архаг, цочмог өвчтэй, хоол унд муутай, ажил амралтын дэглэмээ зөв зохицуулаагүй эхчүүдээс төрөлхийн тураалтай хүүхэд их төрдөг хэмээн Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн их эмч Г.Гантөмөр зөвлөж байна.

Жирэмсний үед хэрэглэсэн эм урагт хортой нөлөөлнө. Цитостатик эм нь ургийг үхүүлж болохоос гадна төрөлхийн олон гажиг үүсэхэд хүргэнэ. Прогестерон нь эмэгтэй ургийн булчинг хэт хөгжүүлдэг аж. Таталтын, бүлэгнэлтийн эсрэг эм нь олон янзын гажиг үүсгэдэг.

Согтууруулах ундаа нүүрний хэлбэрийн гажиг үүсгэж, өсөлтийг удаашруулна. Төрөх үед эхийн хэрэглэсэн тайвшруулах, өвчин намдаах эм урагт нөлөөлж төрсний дараа унтамхай, идэвхгүй болгодог. Төрсний дараа хүүхдийн өсөлт эрчимтэй байх ба энэ нь урагт өсөлтийн дааврыг хүлээн авах эсийн хүлээн авагч их байдагтай холбоотой.

Энэ үед өсөлт нь зөвхөн өсөлтийн даавраас хамаарна. Дотоод шүүрлийн булчирхайн эмгэгийн үед хүүхдийн өндөр өөрчлөгдөж болно. Бэлгийн бойжилтын үед хүүхэд өндөр болдог нь тухайн дааврын ялгаралт ихэссэнтэй холбоотой. Гэтэл сэтгэл санааны дарамтад, хайр энхрийлэл, халамж дутагдсан хүүхдийн асаргаа хооллолтыг доголдуулж, хүүхэд байнга өвчилж байсан тохиолдолд өсөлт, хөгжил нь үе тэнгийнхнээсээ хоцордог гэв.

Н.Даян

Жирэмсэн үеийнхээ зургыг өвөрмөцөөр мөнхлөх санаа

Жирэмсэн үеийн эрхтэн тогтолцоонд гарах өөрчлөлт

$
0
0
11416290_886825514720397_3447303851741678861_o1.Үтрээний шүүрэл нэмэгдэх 
Эмэгтэйчүүд жирэмсэн болоход үтрээний шүүрэл нэмэгддэг гэдгийг төсөөлөөгүй байдаг. Та жирэмсэн болохоосоо өмнө үтрээнээс цайвар өнгийн үнэргүй эсвэл бага зэрэг үнэртэй шүүрэл хааяа гарч байгааг анзаарсан байх. Жирэмсэн үед эстроген дааврын хэмжээ ихэссэнтэй холбоотойгоор үтрээний цусан хамгамж нэмэгддэг. Үүний улмаас үтрээнээс гарах шүүрлийн хэмжээ илүү их болдог байна.
2. Гэдэс дүүрэх 
Хэрэв танд хэхрүүлэх, гэдэс дүүрч, хуржигнах зэрэг шинж тэмдэг илэрвэл санаа зовох хэрэггүй.
Энэ шинж яагаад илэрдэг вэ? Жирэмсэн үед прогестрон дааврын хэмжээ ихэсдэг бөгөөд энэ нь гөлгөр булчинг сулруулах үйлчлэл үзүүлдэг. Үүний улмаас ходоод гэдэсний замын гөлгөр булчин суларч, хоол боловсоруулах явц удааширч хий хуралдах явдал ажиглагддаг байна.3.Буйлнаас цус гарах
Жирэмсэн үед буйл хөөж, эмзэглэл ихтэй болдог бөгөөд шүд угаах үед цус гарч болно. Энэ нь мөн прогестрон дааврын түвшин ихэссэний улмаас амны хөндий, буйлны цусан хангамж нэмэгдэж үрэвсэл амархан үүсэх нөхцөл бүрддэгтэй холбоотой. Үүний улмаас жирэмсэн эмэгтэйчүүдийн бараг тал хувьд нь жирэмсэн үеийн буйлны үрэвсэл үүсдэг.4.Өтгөн хаталт
Өтгөн хаталт жирэмсний хугацаанд түгээмэл тохиолддог. Энэ нь мөн дээр дурьдсанчлан прогестрон дааврын нөлөөгөөр хоол боловсоруулах замын гөлгөр булчин суларч, хөдөлгөөн удааширсантай холбоотой. Мөн жирэмсний сүүлийн саруудад умайн хэмжээ томорч, шулуун гэдсэнд даралт учруулдаг нь давхар нөлөө үзүүлдэг байна.5.Шүлсний ялгарал нэмэгдэх
Дээрх дааврын нөлөөгөөр үүсдэг бас нэгэн таагүй мэдрэмж нь шүлсний ялгарал хэвийн үеийнхээс эрс ихэсдэг явдал юм. Ялангуяа дотор муухайрах үед илүү тод илэрдэг. Эмэгтэйчүүдийн цөөн хэсэгт шүлс хэт их ялгарснаас болж шүлсээ хаяхаас өөр аргагүй байдал үүсдэг.6.Геморрой
Геморрой гэдэг нь шулуун гэдэс орчмын венийн судасны өргөсөл бөгөөд зарим үед хавдаж, ил гарч ирдэг. Энэ нь загатналт, хүчтэй өвдөлт үүсгэхээс гадна зарим үед шулуун гэдэсний цус алдалт үүсгэдэг байна.
Жирэмсэн болохоос өмнө энэ шинж тэмдэг илрэх хандлагатай байсан эмэгтэйчүүдэд жирэмсний эхний үед геморрой үүсэх нь элбэг. Харин жирэмсний хожуу хугацаанд хэвлийн дотоод даралт нэмэгдэх, өтгөн хаталт үүсэх, доод хөндийн венийн судас дарагдах зэрэг шалтгаануудын улмаас геморрой үүсэх эрсдэл өндөр болдог.7.Арьс загатнах
Энэ нь жирэмсэн үед нэлээд элбэг тохиолддог. Ялангуяа жирэмсний хугацаанд хэвлий болон хөх томрох үед арьсны суналт үүсдэгтэй холбоотойгоор илэрдэг. Мөн та жирэмсэн болохоос өмнө хуурай арьстай, хүнсний харшил, экзем зэрэг асуудалтай байсан бол илүү тод илрэх магадлалтай.

8.Хамраас цус гарах

Жирэмсэн эмэгтэйчүүдийн хамрын салст хөөж, цусан хамгамж ихэсдэг нь хамар битүүрэх улмаар хамраас цус амархан гарах үндсэн шалтгаан болдог9.Мөчдийн хавагналт
Жирэмсний хугацаанд биед агуулагдах усны хэмжээ нэмэгддэг тул шилбэ, шагай орчмоор бага зэрэг хаван үүсэх нь хэвийн үзэгдэл юм. Мөн цусанд агуулагдах уургийн хэмжээ, бусад дүрст элемэнтүүд болон сийвэнгийн харьцаанд өөрчлөлт орсноос болж зарим шингэн эд рүү шилждэг. Гэвч хэт их хавагнах нь жирэмсний хүндрэлийн дохио болдог.

10.Мөөгөнцөртөх
Эмэгтэй хүний үтрээнд тодорхой хэмжээний мөөгөнцөр байдаг. Эдгээр мөөгөнцөрүүд хэт ихсэж, бусад бичил организмуудаас их хэмжээтэй болвол асуудал үүсгэдэг. Харин жирэмсний хугацаанд эстроген дааврын хэмжээ ихэссэнээс болж мөөгөнцөр амархан өсөх нөхцөл бүрддэг байна

Жирэмсэн үеийн хооллолт

$
0
0

f27f313ede9dec83originalТаны хооллолтын байдлаас хүүхдийн өсөлт хөгжил шууд хамаарна. Хэвлий дэх хүүхэд томрохын хэрээр эхийн бие махбод адилхан жин нэмдэг. Жирэмсэн үед дунджаар 10-12 кг нэмнэ. 24-32 долоо хоногтойд хамгийн эрчимтэй нэмэгддэг. Залуу эхчүүд таргалж байна гээд хоолоо сойх нь хялбар байж болох ч танаас шим тэжээл авч томорч байгаа хүүхдэд тань муугаар нөлөөлдөг. Таны таргалж байгаа шалтгаан нь хооллосноос огт биш харин томорсон умай, өдөр хоногоор өсч байгаа хүүхэд, ураг орчмын шингэн эзэлдэг. Мөн цусны эс үйлдвэрлэлт, хэмжээ ихэснэ. Хөхний сүүг боловсруулахын тулд өөх тосны хуримтлал төрсний дараа хөхний сүү ялгарахад зарцуулагдаж аажмаар багасна. Хэт их жин нэмэлт нь төрөх явцыг хүндрүүлдэг. Иймээс хүндрэлгүй мөн эрүүл хүүхэд төрүүлэхийн тулд зөв хооллох хэрэгтэй. Хоол тэжээлийн дутагдал нь хүүхдийн тархины хөгжилд муу нөлөөтэй. Дутуу хооллосноос хүүхдийн оюун ухааны хөгжил саатах, улмаар хомсдолтой ч төрж болзошгүй. Мөн хүүхэд жин дутуу төрөх, зулбах, амьдрах чадваргүй, бие махбодын болоод сэтгэцийн эмгэг гаж хөгжилтэй төрөх тохиолдол гардаг байна. Энэ нь тураалтай, жин багатай эхчүүдэд тохиолддог. Жирэмсэн үед зайлсхийх зүйлс:

– Удаан хадгалсан хүнс

- Зуны цагт өөх тос ихтэй зүйлс

- Хэт боловсруулсан хүнс/ цагаан гурилан бүтээгдэхүүн/

- Өнгө оруулсан хүнс

- Чихэрлэг ихтэй хүнс

- Хийжүүлсэн чихэрлэг ундаа

- Өтгөн кофе, амт ихтэй цай

- Түүхий сүү, ариутгаагүй өндөг, цөцгий

- Шүүрхий мах

- Жимс, жимсгэнийг угаахгүй болон дутуу угааж хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй аж.


ЖИРЭМСЭН ҮЕИЙН ЭМИЙН ХЭРЭГЛЭЭ БА ЖИРЭМСЭН ҮЕД ХЭРЭГЛЭЖ БОЛОХГҮЙ ЭМҮҮД

$
0
0


 

Үр хөврөл

 

 

Жирэмсэн үед эм хэрэглэх нь хамгийн нарийн түвэгтэй, хариуцлагатай асуудлын нэг юм. Учир нь жирэмсэн үед эхийн хэрэглэсэн эм эхэсээр дамжин урагт хүрч төрөл бүрийн сөрөг нөлөө үзүүлж болно. Эм урагт хэрхэн нөлөөлөх нь жирэмсний хугацаанаас хамаарах бөгөөд жирэмсний эхний бластогенез, эмбриогенезийн үед эм сөргөөр нөлөөлсний улмаас үр хөврөл хөнөөгдөх (эмбриотоксичность), органогенезийн үед эм сөргөөр нөлөөлсний улмаас аль нэгэн эрхтэн систем согогтой төрөх буюу ургийн гаж хөгжил (тератогенность) үүсч болох юм. Харин ургийн эрхтэн хөгжлийн үеэс хойш буюу ургийн өсөлтийн үед хэрэглэсэн эмийн сөрөг нөлөөний улмаас ургийн өсөлт саатах эсвэл аль нэгэн эрхтэн системийн үйл ажиллагааны алдагдал (фетотоксичность) үүсч болох билээ.

 


 

Жирэмсний сүүлийн саруудад хэрэглэсэн эм эхийн төрөх үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болохын зэрэгцээ төрсний дараа нярайн гадаад орчинд дасан зохицох явдалд муу нөлөө үзүүлж болдог. Жирэмсэн үед, ялангуяа жирэмсний эхний гурван сард аль болох эм хэрэглэхгүй байх нь зүйтэй. Эмийн ашигтай үйлдэл нь уг эмийн урагт үзүүлж болох сөрөг нөлөөнөөс нь давуутай байгаа тэр үед л сая эмийг хэрэглэх нь зүйтэй. Жирэмсэн үед урагт хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй (өөрөөр хэлбэл судлагдаагүй) ба шинэ эмийг жирэмсэн үед хэрэглэхгүй байвал зохино. Жирэмсэн үед эмийг аль болох эмчилгээний бага тунгаар хэрэглэх нь зүйтэй.

Эмийн бэлдмэлүүдийг жирэмсэн үед сөрөг нөлөө үзүүлж болох рискээр нь 6 категори болгон ангиладаг. (АНУ-ын FDA-ээс тогтоосон ангилал)

 

A: жирэмсэн эхэд хийгдсэн судалгаагаар урагт сөрөг нөлөөгүй болох нь нотлогдсон бодис, 

B: амьтанд хийгдсэн судалгаагаар урагт сөрөг нөлөө үзүүлээгүй, харин жирэмсэн эхэд судлагдаагүй бодис,

C: амьтанд хийгдсэн судалгаагаар урагт сөрөг нөлөө үзүүлсэн харин жирэмсэн эхэд судлагдаагүй бодис,

D: жирэмсэн эхэд хэрэглэхэд урагт сөрөг нөлөөтэй байж болзошгүй нь илэрсэн бодис,

X: хүн болон амьтанд аль алинд нь сөрөг нөлөөтэй байж болох нь илэрсэн бодис,

NR: жирэмсэн үед хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байгаа бодис гэж ангилдаг.

Жирэмсэн үед сөрөг нөлөө үзүүлдэг нь илэрхий болсон эмүүдийг аль хир ноцтой нөлөөлөх байдлаар нь гурван зэрэг болгон ангилна. Үүнд:

 

А. Жирэмсэн үед хүчтэй сөрөг нөлөө үзүүлэх эм:

• Цитостатикууд: метотрексат, циклофосфамид, винкристин, фторурацил г.м.

• Мөөгөнцөрийн эсрэг ба хавдарын эсрэг нөлөөт антибиотикууд: актиномицин, рубомицин г.м.

• Иммунодепрессантууд: азатиоприн г.м.

Б. Жирэмсэн үед дунд зэргийн сөрөг нөлөө үзүүлэх эм:

• Зарим антибиотик: Аминогликозидын ба тетрациклины бүлэг, рифамицин г.м.

• Хими заслын зарим эм: Аминохинолоны уламжлал: хлорохин, делагил г.м.,

Хининий бэлдмэл: хинидин г.м.

• Таталдаа намдаах зарим эм: дифенин, финлепсин г.м.

• Паркинсонизмыг эмчлэх эм,

• Литийн давс

• Стероид ба стероид бус үрэвслийн эсрэг нөлөөт эм

• Ууж хэрэглэдэг чихрийн шижингийн эсрэг нөлөөт эм

• Нейролептик эмүүд

• Этилийн спирт

• Шууд бус нөлөөт антикоагулянт: варфарин, синкумар, пелентан г.м.

• Бамбай булчирхайн хордлогыг эмчлэх эмүүд: тиамазол, иодид г.м.

В. Жирэмсэн үед багавтар сөрөг нөлөө үзүүлж болох эм

• САА-дууд, ялангуяа бисептол

• Микробын эсрэг нөлөөт нийлэг эм: метронидазол, фазижин г.м.

• Гурван цагирагт антидепрессант

• Транквилизатор: мепробамат г.м.

• Бэлгийн гормон: эстрогенууд г.м.

Жирэмсэн үед тохиолддог эмгэгүүд

$
0
0

pregnancy-website

Өтгөн хатах 
Жирэмсний эрт үеэс эхлэн бие махбодод үүссэн дааврын хямралын улмаас өтгөн хатаж болно. Түүнчлэн цагаан гурилаар хийсэн талх, гурилан бүтээгдэхүүн байнга хэрэглэх, хөдөлгөөн багатай байх нь өтгөн хатах шалтгаан болдог. Энэ үед шингэн юм сайн ууж, хүнсний зүйлдээ талх, жимс, ногооны төрлийг голчлон хэрэглэх хэрэгтэй.

Хэрэв цөс чулуужих өвчингүй бол хоолны халбагаар нэг удаа наранцэцэгийн тос уух хэрэгтэй. Хоёр ширхэг алим угааж хальстай нь өлөн элгэн дээрээ идвэл сайн. Наранцэцгийн тос, давстай юмуу цэвэр буцалсан усаар клизм тавих нь үр дүнтэй. Гэхдээ шамбарамтай бол болгоомжтой хандаарай. Хэвлийн төрөл бүрийн дасгалууд ялангуяа дугуй унах гэж нэрлэгддэг дасгалыг хийснээр гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулан өтгөн хатахгүй болдог.

Нойргүйдэл 
Жирэмсэн эмэгтэйн биеийн ерөнхий бодисын солилцоо идэвхжсэнтэй холбоотой нойргүйдэл илэрнэ. Жирэмсэн эмэгтэй хангалттай нойр авах нь зайлшгүй чухал. Нойргүйдлээс сэргийлэхийн тулд:
-Ургамлын гаралтай цай, сүү, зөгийн балтай цай уух,
-Унтахаас өмнө халуун бүлээн устай ваннад орох
-Унтахаас өмнө цэвэр агаараар амьсгалах

Даралт ихсэх 
Цусны даралт дунджаар 90/60-120/80-ын хооронд хэлбэлздэг. Үүнээс ихсэх эсвэл буурах нь эмгэг юм. Иймээс жирэмслэхээс өмнө даралт тань хэвийн бус байгаа бол эмчлүүлэх хэрэгтэй. Зүрх судас, бөөрний өвчин, дотоод шүүрлийн булчирхайн эмгэгээс болж даралт ихэсдэг. Мөн сэтгэл санааны тавгүй байдалд орох, нойргүй болох, ядрах зэрэг нь цусны даралт ихсэхэд нөлөөлнө.

Шөрмөс татах 
Шөрмөс татах эмгэг нь жирэмсний үед цөөнгүй тохиолдоно. Шалтгаан нь тодорхойгүй боловч цусанд кальцийн хэмжээ багассанаас үүсдэг гэсэн таамаглал байдаг. Гол төлөв шөний цагаар хөл, тавхайн шөрмөс татна. Шөрмөс таталтыг тавиулахын тулд шөрмөс татсан хэсэгт иллэг хийнэ.гараараа тавхайг дээш нь гэдийлгэхэд тавхайн шөрмөсний таталт тавигдана. Мөн кальцаар баялаг сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглээрэй.

Зүрхний өвчин 
Зүрхний өвчтэй эмэгтэйчүүд жирэмсэлж болохгүй гэж үздэг байсан үзэл бодол сүүлийн үед өөрчлөгдөөд байна. Гэхдээ зүрхний маш хүнд гажиг, хүнд өвчин амь насанд аюул учруулж болох тул холбогдох мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай.

Жирэмсэн үеийн хүндрэлүүд - Та
- 18-аас доош эсвэл 39-өөс дээш настай
- таваас дээш удаа төрсөн
- бага хүүхэд тань хоёр нас хүрээгүй
- эрхтэн тогтолцооны архаг хууч өвчтэй
- хоол тэжээлийн дутагдалтай байвал
- үр зулбаж байсан
- олон удаа үр хөндүүлж байсан бол жирэмсний, төрөх, төрсний дараах үеийн хүндрэл үүсэх өндөр эрсдэлтэй.

Зулбалт 
Зулбалтын үндсэн шалтгаан:
- умайн хүзүү бүрэн хаагдахгүй байх
- умайн хүзүүний төрөлхийн гажиг
- эхнэр, нөхрийн цусны резус тохироо нийлээгүйгээс хүүхэд амьгүй болох
- дааврын дутагдлаас болж умайн дотор хана өсч бүрэлдэж буй хүүхдийн хөгжлийг тэтгэх, тэжээх чадваргүй байх
- умайн анатоми физиологийн дутмаг хөгжлөөс болж жирэмслэх, хүүхэд тээх чадваргүй байх,
- умайн хоргүй хавдартай байх
- эхсийн хөгжил бүрэн төгс бус, хүүхдийг тэжээж чадахгүй байх
- чихрийн шижин өвчтэй байх

Эхэс цагаас өмнө ховхрох 
Хэвлийгээр хүчтэй базалж өвдөх, бие сулрах, толгой эргэх, дотор муухай оргих, хүйтэн хөлс дааварлах шинжүүд илэрнэ. Умайг тэмтрэхэд хатуу, эмзэглэлтэй болж, үтрээнээс цус гарна. Жирэмсний хожуу үед дээрх шинжүүд илэрвэл эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэй. Жирэмсний хожуу үеийн хордлого, цусны даралт ихсэх, бөөрний өвчин, олон удаа үр хөндүүлэх, хэвлий рүүгээ цохиулах зэрэг нь эхэс цагаасаа өмнө ховхрохын шалтгаан болдог.

Цус багадалт 
Жирэмсний үед бие махбодод төмрийн хэрэгцээ эрс нэмэгддэг тул эхчүүдийн дунд цус багадалт цөөнгүй тохиолддог. Цус багадалт нь хоол тэжээлийн дутагдалтай, архаг хууч өвчтэй, олон төрсөн эсвэл үр хөндүүлж байсан, цус алдаж байсан эхчүүдэд илүүтэй илэрдэг.
Амархан ядарч сульдах, толгой эргэх, нүд эрээлжлэх, арьс цонхийх, үс унах зэрэг шинжээр илэрнэ. Цус багадалттай эх жирэмсний явцад биеийн ерөнхий байдал сулрах, үр зулбах, дутуу төрөх, төрөх үед цус алдах, төрсний дараа үжил халдвараар хүндрэх нь цөөнгүй тохиолддог. Ураг хэвлийдээ бүтэх, дутуу төрөх, хүүхэд хугацаандаа төрсөн ч сул дорой биетэй байх нь элбэг. Цус багадалтаас сэргийлэхийн тулд жирэмсний үед төмөр-фолийн хүчил агуулсан бэлдмэлүүдийг тогтмол хэрэглээрэй. Уг бэлдмэлийг та өрхийн болон эх барих эмэгтэйчүүдийн эмчээс үнэгүй авч болно.

Бие хавагнах 
Жирэмсний 20 долоо хоногоос хойш таны биеийн жин нэмэгдсэнээс шилбээр бага зэрэг хавагнаж болно. Энэ нь таны болоод хүүхдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулахгүй ч хяналтын эмчдээ заавал хэлээрэй. Жирэмсний сүүлийн хагаст шилбэнээс гадна хөл, нүүр, гар, хэвлийгээр хавагнах нь жирэмсний хожуу үеийн хордлогын шинж байдаг. Биеийн жин огцом буюу долоо хоногт нэг кг-аас илүү нэмэгдэх нь далд хавагнаж буйн шинж юм. Шээсэнд хэвийн хэмжээнээс илүү уураг илрэх нь мөн хожуу үеийн хордлогын шинж бөгөөд шээс хөөсөрч гарах шинжээр илэрнэ.

Үтрээнээс цус гарах 
Жирэмсний эхний хагаст буюу дөрвөн сартайгаас өмнө үтрээнээс цус гарах нь үр хөврөл зулбаж байгаа эсвэл умайн гадуурх жирэмслэлтийн шинж байж болно. Хэрэв жирэмсний сүүлийн хагаст, мөн төрөлт эхлэхэд цус гарвал эхэс умайн хананаас цагаасаа өмнө ховхорч байгаа болон эхэс түрүүлж төрөх гэж байж болзошгүй.

Зөвлөгөө 
Жирэмсэн үеийн хүндрэлээс хэрхэн сэргийлэх вэ?
• Жирэмсний хяналтад эрт буюу эхний гурван сарын дотор орж, цаашид байнга эмчийн хяналтад байх,
• Эмчээсээ жирэмсэн үеийн ажил, амралт, хоолны дэглэм, тохиолдож болох хүндрэлүүдийн тухай зөвлөгөө авч мөрдөх,
• Цус багадалтаас сэргийлэх болон цус багадалтыг эмчлэхэд төмөр-фолийн хүчлийн бэлдмэлийг зөвхөн зааврын дагуу хэрэглэх,
• Хэрэв танд архаг хууч өвчин, ялангуяа бөөр, шээсний замын эмгэгтэй бол цаг тухайд нь тууштай эмчлүүлэх, өвчилсөн тохиолдолд яаралтай эмчид үзүүлж эмчлүүлэх,
• Хэрэв та жирэмсний хожуу үеийн хордлоготой бол төрөхөөс хоёр долоо хоногийн өмнө эх барихын тусламж үзүүлэх эмнэлэгт хэвтэж байнгын хяналтад байх шаардлагатай.

Эхийн хэвлийд байгаа хүүхэд эхийн цуснаас хүчилтөрөгчийг ихээр хэрэглэдэг. Жирэмсэн эхчүүд цэвэр агаарт тогтмол салхилах нь хүүхдийн өсөлтөд сайн нөлөөтэй. Өдөрт нэгээс хоёр минутын хугацаатай ойр ойрхон 5 удаа гүнзгий амьсгалах дасгал ч хийж болно. Энэ нь ялангуяа жирэмсний хожуу хордлогын үед сайн нөлөөтэй.

Жирэмсэн үедээ та өөрөө тамхи татах, эсвэл тамхиний утаатай орчинд байх нь хэвлийдээ байгаа ургийг зориудаар хордуулахтай адил юм. Мөн жирэмсний үед архи болон, бусад согтууруулах ундааг хэрэглэхгүй байх нь чухал.

Жирэмсний хугацаанд хэрэглэсэн ихэнх эмүүд эхийн цусаар дамжин урагт нөлөөлдөг тул та өвчилсөн тохиолдолд заавал эмчид үзүүлж, зөвхөн эмчийн зааврын дагуу эм, тариа хэрэглээрэй.

Урагт зориулсан дасгал хийхээс гадна төрөлтөд бэлдэх, төрсний дараа эх биеийн галбираа хадгалах зорилгоор хэвлийн, аарцаг, хярзан, таазны хөндийн дасгал хийнэ.

Доорх шинжүүд илэрвэл цаг алдалгүй эмчид үзүүлээрэй 
-Үтрээнээс цусархаг ялгадас гарах,
-Хэвлийгээр базалж өвдөх,
-Гэнэт хүчтэй өвдөх,
-Гэнэт толгой эргэх, дотор муухайрах,
-Хүйтэн хөлс гарч, нүд харанхуйлах,
-Нүүр, гар, шилбээр хавагнах,
-Толгой өвдөх,
-Нүд бүрэлзэх,
-Шилэн хүзүүгээр хөшиж өвдөх,
-Цусны даралт 140/100 мм-ээс ихсэх шинжүүд илэрвэл,

Бэлгийн харилцаа 
Жирэмсэн үед анхаарвал зохих асуудлуудын нэг нь бэлгийн харилцаа юм.
Эмэгтэй хүн жирэмсэн үедээ өмнөх шигээ эр нөхөртөө хандаж чаддаггүй. Жирэмсний эхний саруудад эмчийн зөвлөснөөр заавал хориглох шалтгаан /өмнө нь зулбаж байсан, дутуу төрж байсан г.м/ байхгүй, жирэмслэлт хэвийн явагдаж байвал бэлгийн хэвийн амьдралаас татгалзах шаардлагагүй. Өмнөх жирэмслэлтийн үед зулбадаг зэрэг ужиг зуршилтай эмэгтэйчүүд жирэмсний эрт хугацаанд бэлгийн хавьтал үйлдэж хэрхэвч болохгүй.
Харин жирэмсний сүүлийн саруудад бэлгийн харилцаанд орох үед умайн булчин агших талтай гэдгийг анхаар. Умайн хана хатуурч овойж байгаагаар та энэхүү агшилтыг мэдэрч болно. Бэлгийн хавьтлын дараа умайн булчин агшиж хатуураад эвгүй мэдрэмж мэдэгдвэл агшилт сулартал тайван хэвтэж амрах хэрэгтэй.
Мөн хэвлий томрохын хирээр бэлгийн ажил хийх байрлалаа ч эвтэйхэн болгон өөрчлөх шаардлагатай.
Та бэлгийн хавьтал хийхдээ хэвийнхээс илүү ядрах, сэтгэл хөдлөл ихтэй байж болох бөгөөд нөхөрт тань ч жирэмсэн үеийн бэлгийн харилцаа зарим талаараа хэцүү мэт санагдаж магадгүй. Тиймээс та хоёр бие биендээ амрах бололцоо олгож, аливаа бэрхшээлтэй асуудлыг хамтран ярилцаж шийдэж байгаарай.

Жирэмсэн үеийн хаван буулгах хялбар аргууд

$
0
0
A7GEAW A pregnant woman holding her bumpХаван буулгах хамгийн ойрын үйлдлүүд
1.Хөл хавагнах үед зүүн хажуугаар хэвтэх нь томорсон умайг доод хөндийн венээс чөлөөлж доод мөчдийн хаванг буулгадаг байна.
2. Хөлний доод хэсэгт шагай хавьд дэр зэргээр юм өндөрлөж хэвтэх, зориулалтын оймс өмсөх
3. Хавагнаж байгаа бол хэт халуунд гадуур явахгүй байх хэрэгтэй
4. Давсны хэрэглээгээ багасгаарай!
5. Усанд сэлээрэй. Усанд сэлэх нь таны цусны эргэлт болон биен дэх шингэний эргэлтийг сайжруулна. Хэрвээ Та сэлж чаддаггүй бол зүгээр л усанд хөвж болохоос гадна усан санд алхаж болно шүү! Энэ нь мөн таны биеийг тайвшруулж амраах болно.
6. Тогтмол дасгал хөдөлгөөн хийгээрэй! Жирэмсний иога, дасгалд яваарай. Хэрвээ Та жирэмслэхээсээ өмнө идэвхтэй дасгал хөдөлгөөн байнга хийдэг эсвэл спортоор хичээллэдэг байсан бол хяналтын эмчийнхээ зөвшөөрлөөр жирэмсэн байх хугацаандаа үргэлжлүүлж болно. Энэ нь хавагнахаас сэргийлэх хамгийн сайн арга юм.
Хаван буулгах хоол хүнс
1.Брокколи цус цэвэрлэн давхар цусны эргэлт сайжруулж хоолны шингэц сайжруулдаг.
2. Хулуу цусан дахь холестеринийг хайлуулан цусны эргэлтийг сайжруулан хаван буулгадаг хүнсний ногоо
3.Үзэм, нохойн хошууг маш бага усанд өтгөн хандлаад шүүсийг уух
4.Цагаан будааг ямар ч тос давсгүй чанаад, багахан үзэм хийгээд идэх
5.Байцаа чанаад шүүсийг уух
6.Шар манжин нимгэн зүсээд хөлийн уланд тавих
7.Давсны хэрэглээг багасгах
8.Ингэний хоормог уух
9.Тарвас идэх зэрэг хоол хүнсээр жирэмсэн үеийн хаванг буулгаж болдог байна.

Жирэмсэн үедээ машин барихад анхаарах зүйлс

$
0
0

istock_000032228798medium_wide-1038ddd0f555d804a2ba24e4e367de116bd70e0a-s900-c85

Аливаа стресс нь жирэмсэн үед хамгийн сөрөг нөлөөтэй. Стресс юунаас үүдэлтэй нь огт чухал биш. Та машин жолоодсоноос уу, эсвэл нийтийн унаанд явж байгаад уу гэдэг нь ямар ч хамаагүй.

Жолоо барих уу эсвэл … ? 
Мэдээж хэрэг, ирээдүйн ээж машин жолоодох эсэхээ өөрөө л шийднэ. Машин бол хамгийн таатай, тав тухтай орчин. Сэтгэл зүйчид машин барихад баяр баясгалант сэтгэл хөдлөлд автаж, эерэг нөлөөтэй байдаг гэж үздэг.
Ялангуяа жирэмсний өмнөх үеийн амьдралын хэв маяг, стиль, нийгмийн байдлаас холдож хөндийрөхөд тусалсан зарим зуршлын нэг нь машин жолоодох явдал байдаг.
Гэсэн ч жирэмсэн үед машин барихад хүний реакци удааширч, ингэснээр биеэ илүү хүчлэх, анхаарлаа илүү төвлөрүүлэх шаардлага гардаг. Ийм учраас жирэмсний есөн сарын хугацаанд жолоо барихдаа илүү болгоомжтой, хянуур байх ёстой. Эрсдэлтэй алхам хийхээсээ илүүтэй, хэрхэн зөв маневр хийхдээ анхаарлаа төвлөрүүл.
Анхлан жолоо барьж буй хүн байнга стресст ордог. Учир нь өөрийнхөө машиныг хянах, хөдөлгөөнд оролцогч бусдыг хянах, маршрутаа тооцох, хүнд маневрууд хийх шаардлага тулгардаг.
Гэсэн хэдий ч алхам тутамдаа туршлага хуримтлуулсаар байдаг бөгөөд яваандаа сэтгэлийн стресс нь таашаал болон хувирдаг юм. Гэхдээ анхлан жолоо барьж буй үеийн стресс маш өндөр байдаг тул ирээдүйн ээж, хүүхэд хоёрт хоюуланд нь ихээхэн сөрөг нөлөөтэй.

Эмчид ханд
Жирэмсэн үед өөрийн хүч боломжийг зөв тооцож байх хэрэгтэй. Сэтгэл санаа тавгүй үед жолооны ард суухын хэрэггүй. Дөрвөөс таван сартай үед жирэмсний хордлогонд орж, дотор муухайрах, толгой эргэж бие сулардаг тул ухаалаг ямар ч эмэгтэй ийм үедээ жолооны ард суудаггүй.
Жирэмсэн үед тулгардаг бас нэг асуудал бол идэмхий болох. Ийм үед өглөө, өдөр, оройн ундаа цагт нь уусан ч юу ч идээгүй мэт байнга өлсөөд байдаг.
Энэ тохиолдолд машиндаа жижиг уут эсвэл саванд самар, хатаасан жимс бүхий янз бүрийн амттанг авч явах хэрэгтэй. Харин жирэмсний хоёрдугаар хагаст цус багадалтаас болж толгой эргэх, бие сульдах, дотор муухайрах зэрэг таагүй шинжүүд илэрч болно. Эсвэл цусны даралт ихэсдэг ч талтай. Аль ч тохиолдол нь машин жолоодоход сөрөг нөлөө үзүүлнэ.
Төрөх хугацаа ойртоход гэдэс томорсноос машинд бууж суух нь улам төвөгтэй болж ирдэг. Заримдаа хүүхэд хүчтэй хөдөлж, өвдөлт ч өгнө. Энэ тохиолдолд замын хажуу руу гарч зогсоод, гүн амьсгаа авч, биеэ хэвийн байдалд ортол нь хүлээх хэрэгтэй.
Жирэмсэн үед жолоо барихад үүсдэг бас нэг сөрөг зүйл нь машины педаль гишгих үед бага таазны цусан хангамж нэмэгдэж, хэт ачаалал өгснөөс үр зулбах аюултай. Ийм шинж илэрвэл нэн даруй эмчид хандах хэрэгтэй. Мөн өөрийгөө сайтар хянаж, анхааралтай ажиглаж бай.
Жирэмсэн үед ямар ч эерэг сэтгэл хөдлөл үнэгүй, тиймээс сэтгэл санаа өндөр үедээ өөрийгөө хязгаарлах хэрэггүй юм. Мэдээж хэрэг, өөрийн машинтайгаа явахад элдэв халдварт өвчин бүхий хүмүүстэй харьцах эрсдэл мэдэгдэхүйц багасна.

Замын аюулгүй байдал 
Норвегийн шинжлэх ухаан, туршилтын их сургуулийн эрдэмтэд жолоо барьж буй жирэмсэн эмэгтэйчүүд, жирийн үеийнхээс осол гаргах эрсдэл нь даруй 15 дахин өндөр байдгийг тогтоожээ. Юу гэвэл, жирэмсэн үед хүний реакци мэдэгдэхүйц буурдаг. Тиймээс хурдтай давхих, экстрим буюу эрсдэл өндөртэй нөхцөл байдалд орохоос аль болох зайлсхийж, аюулгүй харьцангуй тайван орчин, амьдралын хэв маягийг сонгох хэрэгтэй. Жирэмсэн үедээ хүн амархан ядардаг. Тиймээс жолоо барих үед ядарснаас анхаарал суларч, аливаа реакци хурд буурна.
Мөн урт хугацаагаар жолоо барихгүй байсан нь дээр. Хэрэв хол газар жолоо барих шаардлага гарвал 2 – 3 цаг тутамд зогсож, хөнгөн дасгал хийж, биеийнхээ цусны эргэлтийг хэвийн болгож, нурууны өвчинг арилгах арга хэмжээг авах хэрэгтэй.
Жирэмсэн эмэгтэйчүүд ихэвчлэн хамгаалалтын бүсээ бүсэлдэггүй. Учир нь тэд ирээдүйн хүүхдэд муу нөлөөтэй хэмээн үздэг. Тэр тусмаа жирэмсний сүүлийн саруудад бүр ч тавгүй болдог ч хамгаалатын бүс бүслээгүйгээс бүр ч эвгүй байдалд орж болзошгүйг анхаарах хэрэгтэй.
Тиймээс ирээдүйн ээж болох та машин жолоодох үедээ хамгаалалтын бүсээ заавал бүслэх хэрэгтэй. Зарим компаниуд жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулж зориулалтын тусгай бүс машинд хийдэг нь хамгийн сайн хамгаалалт болж өгдөг. Хэрэв ийм зориулалтын бүс байхгүй бол та гэдэснийхээ дээгүүр эсвэл доогуур нь оруулж бүсээ заавал бүслэх хэрэгтэй шүү.

Жирэмсэн үеийн хаван буулгах хялбар аргууд

$
0
0
edema-722x406
Ээжүүдээ, жирэмсэн байх хугацаанд ихэвчлэн хөл хавагнаад заримдаа гар бамбайх, нүүр хөөсөн мэт болох тохиолдол гардаг шүү дээ. Энэ бол Жирэмсний хаван юм. Жирэмсний хаван ихэвчлэн жирэмсний хожуу үед тохиолддог байна. Учир нь жирэмсэн эхийн умай томрох тусам доод хөндийн вен болон ташааны вен рүү даралт үүсгэсний улмаас хөлний венийн судасны урсгал удааширч хөл хавагнаж эхэлдэг байна. Заримдаа хүнсэндээ хэрэглэж байгаа уургийн хэмжээ болон давсны хэрэглээ ихэссэн, калийн хэмжээ буурсан тохиолдолд хаван үүсэх шалтгаан болдог байна. Ингээд “Монголжингоо” нь жирэмсэн үеийн хаван буулгах хамгийн ойрын аргуудыг эмч нарын зөвлөснөөр хүргэж байна.
Хаван буулгах хамгийн ойрын үйлдлүүд
1.Хөл хавагнах үед зүүн хажуугаар хэвтэх нь томорсон умайг доод хөндийн венээс чөлөөлж доод мөчдийн хаванг буулгадаг байна.
2. Хөлний доод хэсэгт шагай хавьд дэр зэргээр юм өндөрлөж хэвтэх, зориулалтын оймс өмсөх
3. Хавагнаж байгаа бол хэт халуунд гадуур явахгүй байх хэрэгтэй
4. Давсны хэрэглээгээ багасгаарай!
5. Усанд сэлээрэй. Усанд сэлэх нь таны цусны эргэлт болон биен дэх шингэний эргэлтийг сайжруулна. Хэрвээ Та сэлж чаддаггүй бол зүгээр л усанд хөвж болохоос гадна усан санд алхаж болно шүү! Энэ нь мөн таны биеийг тайвшруулж амраах болно.
6. Тогтмол дасгал хөдөлгөөн хийгээрэй! Жирэмсний иога, дасгалд яваарай. Хэрвээ Та жирэмслэхээсээ өмнө идэвхтэй дасгал хөдөлгөөн байнга хийдэг эсвэл спортоор хичээллэдэг байсан бол хяналтын эмчийнхээ зөвшөөрлөөр жирэмсэн байх хугацаандаа үргэлжлүүлж болно. Энэ нь хавагнахаас сэргийлэх хамгийн сайн арга юм.
Хаван буулгах хоол хүнс
1.Брокколи цус цэвэрлэн давхар цусны эргэлт сайжруулж хоолны шингэц сайжруулдаг.
2. Хулуу цусан дахь холестеринийг хайлуулан цусны эргэлтийг сайжруулан хаван буулгадаг хүнсний ногоо
3.Үзэм, нохойн хошууг маш бага усанд өтгөн хандлаад шүүсийг уух
4.Цагаан будааг ямар ч тос давсгүй чанаад, багахан үзэм хийгээд идэх
5.Байцаа чанаад шүүсийг уух
6.Шар манжин нимгэн зүсээд хөлийн уланд тавих
7.Давсны хэрэглээг багасгах
8.Ингэний хоормог уух
9.Тарвас идэх зэрэг хоол хүнсээр жирэмсэн үеийн хаванг буулгаж болдог байна.
Viewing all 23 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>