Quantcast
Channel: Miss.mn »Жирэмсэн үе
Viewing all articles
Browse latest Browse all 23

ЖИРЭМСЭН ҮЕИЙН ЭМИЙН ХЭРЭГЛЭЭ БА ЖИРЭМСЭН ҮЕД ХЭРЭГЛЭЖ БОЛОХГҮЙ ЭМҮҮД

$
0
0


 

Үр хөврөл

 

 

Жирэмсэн үед эм хэрэглэх нь хамгийн нарийн түвэгтэй, хариуцлагатай асуудлын нэг юм. Учир нь жирэмсэн үед эхийн хэрэглэсэн эм эхэсээр дамжин урагт хүрч төрөл бүрийн сөрөг нөлөө үзүүлж болно. Эм урагт хэрхэн нөлөөлөх нь жирэмсний хугацаанаас хамаарах бөгөөд жирэмсний эхний бластогенез, эмбриогенезийн үед эм сөргөөр нөлөөлсний улмаас үр хөврөл хөнөөгдөх (эмбриотоксичность), органогенезийн үед эм сөргөөр нөлөөлсний улмаас аль нэгэн эрхтэн систем согогтой төрөх буюу ургийн гаж хөгжил (тератогенность) үүсч болох юм. Харин ургийн эрхтэн хөгжлийн үеэс хойш буюу ургийн өсөлтийн үед хэрэглэсэн эмийн сөрөг нөлөөний улмаас ургийн өсөлт саатах эсвэл аль нэгэн эрхтэн системийн үйл ажиллагааны алдагдал (фетотоксичность) үүсч болох билээ.

 


 

Жирэмсний сүүлийн саруудад хэрэглэсэн эм эхийн төрөх үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болохын зэрэгцээ төрсний дараа нярайн гадаад орчинд дасан зохицох явдалд муу нөлөө үзүүлж болдог. Жирэмсэн үед, ялангуяа жирэмсний эхний гурван сард аль болох эм хэрэглэхгүй байх нь зүйтэй. Эмийн ашигтай үйлдэл нь уг эмийн урагт үзүүлж болох сөрөг нөлөөнөөс нь давуутай байгаа тэр үед л сая эмийг хэрэглэх нь зүйтэй. Жирэмсэн үед урагт хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй (өөрөөр хэлбэл судлагдаагүй) ба шинэ эмийг жирэмсэн үед хэрэглэхгүй байвал зохино. Жирэмсэн үед эмийг аль болох эмчилгээний бага тунгаар хэрэглэх нь зүйтэй.

Эмийн бэлдмэлүүдийг жирэмсэн үед сөрөг нөлөө үзүүлж болох рискээр нь 6 категори болгон ангиладаг. (АНУ-ын FDA-ээс тогтоосон ангилал)

 

A: жирэмсэн эхэд хийгдсэн судалгаагаар урагт сөрөг нөлөөгүй болох нь нотлогдсон бодис, 

B: амьтанд хийгдсэн судалгаагаар урагт сөрөг нөлөө үзүүлээгүй, харин жирэмсэн эхэд судлагдаагүй бодис,

C: амьтанд хийгдсэн судалгаагаар урагт сөрөг нөлөө үзүүлсэн харин жирэмсэн эхэд судлагдаагүй бодис,

D: жирэмсэн эхэд хэрэглэхэд урагт сөрөг нөлөөтэй байж болзошгүй нь илэрсэн бодис,

X: хүн болон амьтанд аль алинд нь сөрөг нөлөөтэй байж болох нь илэрсэн бодис,

NR: жирэмсэн үед хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байгаа бодис гэж ангилдаг.

Жирэмсэн үед сөрөг нөлөө үзүүлдэг нь илэрхий болсон эмүүдийг аль хир ноцтой нөлөөлөх байдлаар нь гурван зэрэг болгон ангилна. Үүнд:

 

А. Жирэмсэн үед хүчтэй сөрөг нөлөө үзүүлэх эм:

• Цитостатикууд: метотрексат, циклофосфамид, винкристин, фторурацил г.м.

• Мөөгөнцөрийн эсрэг ба хавдарын эсрэг нөлөөт антибиотикууд: актиномицин, рубомицин г.м.

• Иммунодепрессантууд: азатиоприн г.м.

Б. Жирэмсэн үед дунд зэргийн сөрөг нөлөө үзүүлэх эм:

• Зарим антибиотик: Аминогликозидын ба тетрациклины бүлэг, рифамицин г.м.

• Хими заслын зарим эм: Аминохинолоны уламжлал: хлорохин, делагил г.м.,

Хининий бэлдмэл: хинидин г.м.

• Таталдаа намдаах зарим эм: дифенин, финлепсин г.м.

• Паркинсонизмыг эмчлэх эм,

• Литийн давс

• Стероид ба стероид бус үрэвслийн эсрэг нөлөөт эм

• Ууж хэрэглэдэг чихрийн шижингийн эсрэг нөлөөт эм

• Нейролептик эмүүд

• Этилийн спирт

• Шууд бус нөлөөт антикоагулянт: варфарин, синкумар, пелентан г.м.

• Бамбай булчирхайн хордлогыг эмчлэх эмүүд: тиамазол, иодид г.м.

В. Жирэмсэн үед багавтар сөрөг нөлөө үзүүлж болох эм

• САА-дууд, ялангуяа бисептол

• Микробын эсрэг нөлөөт нийлэг эм: метронидазол, фазижин г.м.

• Гурван цагирагт антидепрессант

• Транквилизатор: мепробамат г.м.

• Бэлгийн гормон: эстрогенууд г.м.


Viewing all articles
Browse latest Browse all 23

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>