Quantcast
Channel: Miss.mn »Жирэмсэн үе
Viewing all articles
Browse latest Browse all 23

Жирэмсэн үед тохиолддог эмгэгүүд

$
0
0

57tgrp2gjn8as1lrv84j3hcmk5Өтгөн хатах
Жирэмсэний эрт үеэс эхлэн бие махбодид үүссэн дааврын хямралын улмаас өтгөн хатаж болно. Түүнчлэн цагаан гурилаар хийсэн талх, гурилан бүтээгдэхүүн байнга хэрэглэх, хөдөлгөөн багатай байх нь өтгөн хатах шалтгаан болдог. Энэ үед шингэн юм сайн ууж, хүнсний зүйлдээ талх, жимс, ногооны төрлийг голчлон хэрэглэх хэрэгтэй.  Хэрвээ цөс чулуужих өвчингүй бол хоолны халбагаар нэг удаа наранцэцэгийн тос уух хэрэгтэй. Хоёр ширхэг алим угааж хальстай нь өлөн элгэн дээрээ идвэл сайн.

Наранцэцгийн тос, давстай юмуу цэвэр буцалсан усаар клизм тавих нь үр дүнтэй. Гэхдээ шамбарамтай бол болгоомжтой хандаарай. Хэвлийн төрөл бүрийн дасгалууд ялангуяа дугуй унах гэж нэрлэгддэг дасгалыг хийснээр гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулан өтгөн хатахгүй болдог.

Нойргүйдэл
Жирэмсэн эмэгтэйн биеийн ерөнхий бодисын солилцоо идэвхжсэнтэй холбоотой нойргүйдэл илэрнэ. Жирэмсэн эмэгтэй хангалттай нойр авах нь зайлшгүй чухал. Нойргүйдлээс сэргийлэхийн тулд:
-Ургамлын гаралтай цай, сүү, зөгийн балтай цай уух
-Унтахаас өмнө халуун бүлээн устай ванн-д орох
-Унтахаас өмнө цэвэр агаараар амьсгалах
47a3ae05546863c2big
Даралт ихсэх
Цусны даралт дунджаар 90/60-120/80-ын хооронд хэлбэлздэг. Үүнээс ихсэх эсвэл буурах нь эмгэг юм. Иймээс жирэмслэхээс өмнө даралт тань хэвийн бус байгаа бол эмчлүүлэх хэрэгтэй. Зүрх судас, бөөрний өвчин, дотоод шүүрлийн булчирхайн эмгэгээс болж даралт ихэсдэг. Мөн сэтгэл санааны тавгүй байдалд орох, нойргүй болох, ядрах зэрэг нь цусны даралт ихсэхэд нөлөөлнө.

Шөрмөс татах
Шөрмөс татах эмгэг нь жирэмсэний үед цөөнгүй тохиолдоно. Шалтгаан нь тодорхойгүй боловч цусанд кальцийн хэмжээ багассанаас үүсдэг гэсэн таамаглал байдаг. Гол төлөв шөнийн цагаар хөл, тавхайн шөрмөс татна. Шөрмөс таталтыг тавиулахын тулд шөрмөс татсан хэсэгт иллэг хийнэ. Гараараа тавхайг дээш нь гэдийлгэхэд тавхайн шөрмөсний таталт тавигдана. Мөн кальцаар баялаг сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглээрэй.

Зүрхний өвчин
Зүрхний өвчтэй эмэгтэйчүүд жирэмсэлж болохгүй гэж үздэг байсан үзэл бодол сүүлийн үед өөрчлөгдөөд байна. Гэхдээ зүрхний маш хүнд гажиг, хүнд өвчин амь насанд аюул учруулж болох тул холбогдох мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай.


Viewing all articles
Browse latest Browse all 23

Trending Articles